Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны ээлжит хуралдаан болж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ. Уг хорооны зүгээс өнөөдөр мөн үргэлжлүүлэн хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 208 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сүүлд 2025 оны 4-р сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооноос гаргасан юм.