Баянгол дүүргийн 1-р хороо, Төмөр замын гурван угсармал байрны гадна фасад дулаалгын ажил үргэлжилж байна

2 цаг, 38 мин өмнө

Баянгол дүүргий 1-р хороо, Төмөр замын гурван угсармалын 46, 48-р байрны гадна фасад дулаалгын ажил үргэлжилж байна. Уг байрууд нь 1973 онд ашиглалтад орсон бөгөөд 6 давхар, тус бүртээ 8 орцтой, 312 өрх оршин суудаг. 2024 онд 49-р байрны гадна фасад дулаалгын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Орон сууцны фасад дулаалгын ажлыг хийснээр 312 өрхийн дулаан алдагдлыг бууруулж, оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээг тогтворжуулах ач холбогдолтой юм.