БГД-ийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ дүүрэгт хэрэгжиж буй төсөл арга хэмжээ болон авто зам, засвар шинэчлэл, дугуйн замын ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Баянгол дүүрэгт авто зам засварын шинэчлэлийн ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18 байршилд авто зам, засвар шинэчлэлийн ажлыг 2025-2026 он дамжин хийж гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар 15 байршлын авто зам, засварын ажил дуусжээ. Тухайлбал,
- 2-р хороо, 44А байр орчмын авто зам
- 2-р хороо, 50-р байрны зүүн талын далан руу гарах зам
- 2-р хороо, Тээврийн дээд сургуулийн хойд талд авто зогсоол
- 3-р хороо, 38-р байрны зүүн талд
- 3-р хороо, Раднаабазарын гудамж
- 3-р хороо, 17/2-р байр орчмын авто зам
- 3-р хороо, 41-р байрны зүүн талд
- 4-р хороо, Цэрэнноровын гудамжийг Замчдын гудамжтай холбох
- 4-р хороо, 13, 14, 15-р байр орчмын авто зам
- 17-р хороо, 102-р байр орчмын авто зам зогсоол
- 17-р хороо, 28/1,2,3-ын баруун талын зам
- 18-р хороо, 96-р сургуулийн урд талд
- 19-р хороо, 53-р байрны урд талд
- 19-р хороо, 54-р байрны баруун талд
- 27-р хороо, Гаалийн байрны орчмын авто зам
- 27-р хороо, Гаалийн байрны дундах авто зам
- 27-р хороо, 17-р байрны урд авто замын засвар шинэчлэлийн ажлыг тус тус хийж дууссан байна.
Дараах гурван байршлын зам засвар, шинэчлэлийн ажлыг хийж эхэлнэ. Үүнд:
- 2-р хороо, 66-р цэцэрлэгийн зүүн талын далан руу гарах зам
- 19-р хороо, 53-р байрны урд талын авто зам
- 27-р хороо, Гаалийн байрны дундах авто замын засвар шинэчлэлийн ажлыг хийнэ.
Мөн Баянгол дүүрэгт 2026 онд гэр хорооллын зургаан хороог дамнасан үерийн далан дагасан 4 км урт, 3 метр өргөн дугуйн замыг тавих юм. Эхний 500 метр дугуйн замын хучилтын ажлыг хийж дууссан бөгөөд үлдсэн замын газар чөлөөлөлт, дугуйн зам тавих ажил үргэлжилж байна