17 цаг, 46 мин өмнө
Баянгол дүүргийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар сургуулийн орчимд хүүхэд ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүрэг дэх Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхэд хамгааллын цагдаа” ажиллуулах санаачилгыг өнгөрсөн тавдугаар сард гаргаж, Ажлын хэсэг байгуулсан.

Тэгвэл өнөөдөр “Сургуулийн цагдаа” төслийн нээлтийн үйл ажиллагаа болж, тусгай сонгон шалгаруулалтад орж тэнцсэн буюу цагдаа, хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарч сургалтад хамрагдсан эхний 9 алба хаагчтай гэрээ байгуулж, гэрчилгээгээ гардуулж өглөө. Дээрх алба хаагчид бүгд Баянгол дүүрэгт оршин суудаг иргэд бөгөөд НЕБ-ын 93, Монгени, Эрдмийн Өргөө, НЕБ-ын 113, 96, 13, 141, 47, 184-р сургуулиудад маргааш буюу 9-р сарын 1-ний өдрөөс цагдаагаар ажиллана. Мөн энэ үеэр дүүргийн ГХУССЗ-өөс алба хаагчдад энгэрийн камер гардууллаа.
“Сургуулийн цагдаа” төслийн нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга, ГХУССЗ-ийн дарга П.Өлзийнаран, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтсийн дарга Б.Даваажаргал, Боловсролын хэлтсийн дарга Б.Наранбаатар болон дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар мөн Ажлын хэсэгт хамтран оролцсон Цагдаагийн газар, сургуулийн захирлууд, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийнхөн оролцлоо.
Сургуулийн цагдаагаар ажиллах алба хаагчдыг сонгох сонгон шалгаруулалт холбогдох журмын дагуу үргэлжлэх бөгөөд шаардлага хангасан алба хаагчдыг сургалтад хамруулж, ажлын байраар хангах юм.

Ташрамд мэдээлэхэд Хүүхдийг аливаа хүчирхийлэл эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн тавдугаар сард Баянгол дүүрэгт 1,000 эцэг эх оролцуулсан “Red Flag–Анзаар, Хамгаал” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувиар “Хүүхдүүд сургуулийн орчин, анги танхимдаа үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, сургуулийн орчинд гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч байгаа тул дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шиг “Сургуулийн цагдаа”-тай болгоё” гэсэн санаачилгыг гаргасан. Улмаар гэрээгээр ажиллах цагдаа нарын цалин, урамшууллыг дүүрэг, орон нутгаас бүрэн шийдвэрлэхээр болж, Ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажлыг хангасан юм. Түүнчлэн Баянгол дүүрэг дэх ЕБС-ийн 10 дугаар ангийн 1,000 сурагчаас 2025 онд авсан судалгаагаар,