Хөгжил сургуулийг түшиглэн БНСУ-ын “KT&G” нийгмийн халамжийн сангийн санхүүжилтээр Мэдээлэл, технологийн боловсролын иж бүрэн төвийг байгуулж байгаа юм. Тус төв нь мэдээлэл, технологийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэй таван ангитай байх бөгөөд нэг ангид 18 хүүхэд суралцахаар төлөвлөсөн байна.

Сурагчдад мэдээллийн технологийн боловсролыг орчин үеийн техник, төхөөрөмж дээр олгох, мэдээллийн технологийн эринд хүүхэд залуус хөл нийлүүлэн алхах, дэлхийн хэмжээний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор энэхүү төслийг “Global Civic Sharing” ТББ-тай хамтран эхлүүлсэн билээ. Мэдээлэл, технологийн боловсролын төвийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
