19 цаг, 32 мин өмнө
Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол–Оросын хувь нийлүүлсэн УБТЗН-ийн харьяа 1000 автомашины зогсоолд “Алтан намар–2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Худалдаа, үйлчилгээний үеэр иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, худалдаа үйлчилгээний холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Баянгол дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хамтран хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Хяналт шалгалтын хүрээнд:
Худалдаалжбуй төмс, хүнсний ногооны гарал үүслийн баримт, шинжилгээний бичиг, болон холбогдох бусад мэдээлэл,
Худалдаа эрхлэгчдийн хууль, дүрэм, журам болон тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангуулах,
Худалдааны талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдлын зохистой менежментэд хяналт тавих,
Худалдаа, үйлчилгээний эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг мөрдүүлэх,
Иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, худалдаа үйлчилгээний орчныг цэвэр, зохион байгуулалттай байлгах чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах юм.