Баянгол дүүргийн гэр хорооллын бүсэд буюу 22-р хороо, иргэдийн ярьдгаар Салааны зам буюу “Зүүн наран”-гийн 13, 16, 18 дугаар гудамж дагуу 900 метр урттай авто замыг шинээр тавьж, өнөөдөр ашиглалтад оруулж байна. Шинээр хийгдэж байгаа дээрх зам дагуу өмнө нь жалга дагасан нарийхан шороон зам байсан бөгөөд иргэд зорчиход хүндрэлтэй байсан юм. Иймд замын трасст өртсөн 33 айлын газрыг чөлөөлсөөр 600 метр нь хатуу хучилттай, 300 метр нь сайжруулсан хоёр эгнээ шороон замыг шинээр тавьж, ашиглалтад оруулж байна.
Мөн дээрх ажлын хүрээнд замын хоёр талаар 1,5 метр өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэг суурилуулах ажлыг хийх юм.