Баянгол дүүрэг дэх орон сууцны хороолол дунд болон нийтийн эзэмшлийн төв зам, гудамж дагуу “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажил үргэлжилсээр байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүрэг дэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн энэ ажилд дүүрэг дэх төрийн байгууллагууд, ЕБС-иуд, ААНБ, СӨХ болон иргэд оршин суугчид нэгдсээр байна.
- Өнөөдөр гэхэд хоёр байршилд “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа. Тодруулбал, дүүргийн 24-р хороо “Алтай” хотхоны автобусны буудлын орчим Татварын хэлтсийн хамт олон гацуур болон гоёлын мод бут тарилаа.
- Мөн дүүргийн 18-р хороо, 50 дугаар байрны урд талбайд хороонд оршин суудаг ахмадууд болон СӨХ-д хамтран гацуур болон гоёлын бут сөөг зэрэг нийт 8 төрлийн мод тарьж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.
- Монгол Улсын төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдлөгөөний хүрээнд Баянгол дүүрэгт энэ намар орон сууцны хороолол дунд болон төв зам, гудамж дагуу нийт 20 байршилд "Бичил цэцэрлэгт хүрээлэн" байгуулж байна.