“Манай хороо-Миний гудамж” уралдааны шилдгээр Баянгол дүүргийн 4-р хорооны Ажлын алба шалгарлаа

7 цаг, 24 мин өмнө

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг угтан Баянгол дүүргийн ЗДТГ-аас дүүргийн нийт 34 хорооны дунд “Манай хороо-Миний гудамж” болзолт уралдааныг 9-р сарын 21-ний өдөр зарласан. Ингэхдээ гурван дэд хэсгээс бүрдсэн Ажлын хэсэг шилдэг хороодыг нийт 46 шалгуур үзүүлэлтээр тодруулахаар удирдамжийг хүргүүлсэн бөгөөд 45 хоногийн хугацаатай зарласан уралдааны шилдгүүдийг өнөөдөр тодруулж, шагналыг гардууллаа.

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДЭЭР:

  • 1-р байр: 4-р хорооны Ажлын алба,

  • 2-р байр: 5, 28-р хорооны Ажлын алба,

  • 3-р байр: 3, 7, 14-р хорооны Ажлын алба тус тус шалгарлаа.

Нийслэл болон дүүргийн иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, энэ чиглэлд иргэд, СӨХ, ААНБ-ын оролцоог нэмэгдүүлэх хүрээнд зохион байгуулсан аяны хугацаанд дүүргийн 34 хороонд нийт 1492 зөрчлийг илрүүлсэн бөгөөд 45 хоногийн хугацаанд 773 буюу илрүүлсэн зөрчлийн 51,8 хувийг арилгуулсан байна. Харин үлдсэн зөрчлийг арилгахад тодорхой хэмжээнд төсөв шаардагдах тул ирэх оны хөрөнгө оруулалтын ажилд тусгаж ажиллахаар боллоо.

Мөн Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан энэ арга хэмжээний үеэр дүүргийн ЗДТГ болон хороодын Ажлын албанд идэвх зүтгэлтэй ажилласан алба хаагчдаа төрийн дээд одон медаль болон нийслэл, дүүргийн шагналаар шагналаа.

ДҮҮРГИЙН 34 ХОРООНООС ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ АНГИЛБАЛ:

  • Авто зам нөхөөс, явган зам замын тэмдэглэгээтэй холбоотой 438,

  • Тоглоомын талбайн тохижилттой холбоотой 148,

  • Хог тээвэр, хогны асуудалтай холбоотой 146

  • Зөвшөөрөлгүй барьсан хашаа хайстай холбоотой 126,

  • Ногоон байгууламжтай холбоотой 91,

  • Газар чөлөөлөлт, ТҮЦ нүүлгэхтэй холбоотой 75,

  • Хаяг, хаягийн байгууламжтай холбоотой 47,

  • Дахин төлөвлөлттэй холбоотой 28

  • Албан бичигтэй холбоотой 13,

  • Гүйцэтгэгч байгууллагатай холбоотой – 9

  • Бусад - 371 зөрчил илэрсэн байна.

 

“Манай хороо-Миний гудамж” уралдааны шилдгээр Баянгол дүүргийн 4-р хорооны Ажлын алба шалгарлаа 1
“Манай хороо-Миний гудамж” уралдааны шилдгээр Баянгол дүүргийн 4-р хорооны Ажлын алба шалгарлаа 2
“Манай хороо-Миний гудамж” уралдааны шилдгээр Баянгол дүүргийн 4-р хорооны Ажлын алба шалгарлаа 3
“Манай хороо-Миний гудамж” уралдааны шилдгээр Баянгол дүүргийн 4-р хорооны Ажлын алба шалгарлаа 4
“Манай хороо-Миний гудамж” уралдааны шилдгээр Баянгол дүүргийн 4-р хорооны Ажлын алба шалгарлаа 5
“Манай хороо-Миний гудамж” уралдааны шилдгээр Баянгол дүүргийн 4-р хорооны Ажлын алба шалгарлаа 6
“Манай хороо-Миний гудамж” уралдааны шилдгээр Баянгол дүүргийн 4-р хорооны Ажлын алба шалгарлаа 7
“Манай хороо-Миний гудамж” уралдааны шилдгээр Баянгол дүүргийн 4-р хорооны Ажлын алба шалгарлаа 8
“Манай хороо-Миний гудамж” уралдааны шилдгээр Баянгол дүүргийн 4-р хорооны Ажлын алба шалгарлаа 9