Н.Төгсцогт аваргын бүсний төлөө тулалдана

2 жил, 11 сар өмнө

Мэргэжлийн боксын тулаанч Н.Төгсцогтын тавдугаар сарын 29-нд зохион байгуулагдах тулаан цуцлагджээ. Энэ талаар тулаанч маань өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэрбээр “Сайн байцгаана уу? Тавдугаар сарын 29-нд товлогдсон тулаан маань цуцлагдлаа. Гэхдээ долдугаар сард аваргын бүсний төлөө тулалдахаар болсон шүү” гэв.

 

 

Түүнийг аваргын бүсний төлөө Гари Рассел Жуниортой дахин тулалдана гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хоёр тулаанчийн хувьд өмнө нь 2020 оны хоёрдугаар сарын 8-нд тулалдаж, Гари Рассел Жуниор ялж байлаа. Өдгөө 32 настай Гари Рассел Жуниорын хувьд мэргэжлийн боксын рингэнээ 32 тулаан хийж, 31 ялж, нэг ялагджээ. Тэрбээр 2015 оноос хойш WBC холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүс эзэмшиж буй бөгөөд 2014 онд WBO холбооны аваргын бүсний төлөө Украины Васил Ломаченкотой тулалдан ялагдал хүлээж байв.