Хятадад 73 давхар барилга савлаж, үйлчлүүлэгчдийг нүүлгэн шилжүүлэв

2 жил, 11 сар өмнө

Хятадын Шенжен хотын төвд байрлах электрон барааны дэлгүүр, оффисын зориулалттай 73 давхар барилга өчигдөр /2021.05.18/ үдээс хойш гэнэт савлаж, аврах албаныхан дотор нь байсан үйлчлүүлэгчдийг даруй нүүлгэн шилжүүлжээ. Шенжен хот  нь Хятадын техник, технологи, аж үйлдвэрийн төв билээ.

“SEG Plaza” нэртэй уг барилгын өндөр 300 орчим метр бөгөөд Хятадын хамгийн өндөр 100 барилгын нэг юм байна. Тухайн үед ямар ч газар хөдлөлтийн чичиргээ бүртгэгдээгүй ба мэргэжилтнүүд шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Энэхүү барилга нь 20 орчим жилийн өмнө баригдаж байсан бөгөөд өндөрөөрөө дэлхийд 212-т бичигддэг байна. Үйлчлүүлэгдийг барилгаас аюулгүй гаргасны дараа хүмүүс зугтааж буй бичлэг Хятадын цахим сүлжээнд цацагджээ. Барилгын ойр орчимд болон хананд ямар нэгэн цууралт үүсээгүй байна.