З.Мэндсайхан: 10 жилийн оролдлогын үр дүнд анх удаа цагаан будаа тариалж, 10 тонн ургац хурааж авлаа

2 жил, 7 сар өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр сайд З.Мэндсайхан нэгэн онцлох мэдээлэл танилцуулсан нь Монгол Улсад анх удаа цагаан будаа амжилттайгаар тариалж, хураан авсан тухай байв.
Тэрбээр энэ талаар "Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж Баянхонгор аймагт 10 жил оролдлого хийсний үр дүнд энэ жил анх удаа цагаан будаа тарьж, хурааж авлаа. Хоёр га талбайд тариалснаас 10 тонныг хураан авсан.
Тоо хэмжээ бага сонсогдож магадгүй ч уйгагүй оролдлогын үр дүнд эх орондоо цагаан будаа тарих технологийг нутагшуулсан, өөрсдийн болгож, цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн тариалалтыг бий болгох боломжийг бүрдүүлсэн юм. Хувийн аж ахуйн нэгж маань төслөө үр дүнтэй хэрэгжүүлсэн. Энэ нь Хөсөг цагаан будаа нэртэйгээр хэрэглэгч та бүхэнд хүрэх болно" гэлээ.