Махны өргөтгөсөн худалдаа 31 байршилд энэ сарын 20-ноос эхэлнэ

2 жил, 5 сар өмнө

Эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөөний хүрээнд 15 аж ахуйн нэгжийн 10 мянган тонн мах бэлтгэх санхүүжилтийг бүрэн шийдсэн байна.
 Өнөөдрийн байдлаар эдгээр аж ахуйн нэгж 5500 тонн мах бэлтгэж, нөөцөлжээ. Энэ сарын 20-ноос ирэх сарын 20-нд махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн зургаан дүүргийн 31 байршилд ажиллах юм.
Өргөтгөсөн арга хэмжээний үеэр идэшний махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах болон хөргөгч, хөлдөөгчний лизингийн худалдааг зохион байгуулах аж.