Б.Ариунзаяагийн аав Г.Батбаярын өмгөөлөгчийн эрхийг нь ХҮЧИНГҮЙ болгосон байжээ

2 жил, 1 сар өмнө

Бусдын толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяагийн хэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлээд буй. 

Өнөөдөр МУИС-Хууль зүйн сургууль түүнийг сургуулиас хөөх эсэх талаар хэлэлцэж Б.Ариунзаяаг сургуулийн зүгээс 14:00 цаг хүртэл өөрийн биеэр ирж тайлбарлах шаардлага хүргүүлсэн байна.

Хохирогч охины аав нь охины минь толгой дээр кофе асгачихаад  "Би том прокурорын охин, та нар намайг яаж ч чадахгүй" гэсэн  байна лээ гэх мэдээллийг өгөөд байсан юм.

Тэгвэл  Б.Ариунзаяагийн аав өмгөөлөгч  Г.Батбаяр нь 2021.05.03-нд өмгөөлөглөгчийн эрхээ хасуулж байжээ. Монголын өмгөөлөгчдийн холбооноос өнөөдөр/2022.03.03/ үүнийг мэдэгдэл болгон гаргасан байна.