Б.Амарсанаа: Хүмүүнлэг ёсны харилцааны хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж тухайн оюутныг хасах саналыг хүргүүлж байна

2 жил, 1 сар өмнө

МУИС-Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа: "Бид ул суурьтай хандах хэрэгтэй. Хэт нийгмийн давлагаанд хөтлөгдөж болохгүй гэх зарчим байдаг. Бид анхааралтай ажигласан бөгөөд байнга анхаарал тавьж ирсэн. Тиймээс асуудлыг ул суурьтай авч хэлэлцлээ. Хууль зүйн сургуулиас тухайн оюутныг МУИС-аас хасах тухай саналыг хүргүүлж байгаа.

Энэ үйлдэл бол хүмүүнлэг ёсны харилцааны наад захын хэм хэмжээг бүдүүлгээр ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учраас тухайн оюутныг МУИС-ийн оюутны эгнээнээс хасах саналыг хүргүүлж байна.

Бид зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлагдахгүйгээр хуульчийн мэргэжлийн удиртгал хичээлийг сэргээн оруулах талаар ярилцсан. Мөн цаашид оюутнуудаа сонгон шалгаруулж элсүүлэхдээ ямар зүйлийг нэмж хийх ёстой вэ анхаарах ёстой талаар ярилцлаа.

Юуны өмнө нийгмийг доргиосон, бухимдуулсан асуудалд манай сургуулийн суралцагч маань холбогдсонд уучлалт илэрхийлэх нь зүйтэй байх.  Энэ бол хуулийн байгууллагаар шалгагдаад явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгхээр ял шийтгэл гэм буруутай нь тогтоогдохоос өмнө хүнийг ялалж болохгүй гэдэг асуудал бол хөндөгдөхгүй гэдгийг тодруулж хэлье. Энэ бол суралцагчтай байгуулсан гэрээ байдаг. Энэ гэрээний хүрээнд МУИС-ийн дүрэм журмыг баримтлах ёстой. МУИС-ийн дүрэм журмыг ноцтой зөрчвөл оюутныг хасах үүргийг гэрээндээ зааж өгсөн байдаг" гэв.