2 жил, 7 сар өмнө
БЗД-ийн ХҮХХ-ийн дарга Л.Цолмонгэрэлийг цагдаагийн байгууллагаас "халамжийн мөнгө угаасан" хэргээр баривчилжээ.
Тодруулбал, Л.Цолмонгэрэл болон тус газрын мэргэжилтэн нар өөрсдийн хамаарал бүхий үйлчилгээний газраар дамжуулан амралт, сувиллын газарт мөнгө шилжүүлж , 500 иргэнийг амарсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж тэдний өмнөөс халамжийн сангаас их хэмжээний мөнгө авсан байжээ.
Гуравдугаар сарын нэгэнд тэднийг албан өрөө болон гэрээс нь цагдаагийн байгууллгаас гүйцэтгэх ажиллагаа явуулан нэгжлэг хийж баривчилсан байна.
Тэднийг албан тушаалаа ашиглаж олсон хууль бус мөнгөөр тээврийн хэрэгслүүд, орон сууц худалдан авсан гэх мэдээлэл байгаа юм.