Алтантариа компани дайныг эсэргүүцэж "Украины туг"-ийг байршуулжээ

2 жил, 25 өдөр өмнө

Алтан тариа компани “дайныг эсэргүүцэж”, өөрийн компанийг байран дээрээ “Украины туг”-ийг байршуулжээ.Энэ талаар тус компанийн захирал П.Цэнгүүн, “Путин түрэмгий дайнаа зогсоо! Украйны олон зуун гэмгүй иргэд амь үрэгдэх ёсгүй. Оросын олон сая жирийн иргэд хохирох ёсгүй. Монгол улс эрх чөлөөт тусгаар тогтносон улс мөн" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.Харин Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн цагдаагийн алба хаагчид тус байранд ирж, “Украйны тугаа буулга” гэж шаардлага тавиад байгаа аж.