Б.БАТ-ЭРДЭНЭ: УЛААНБААТАРТ "АРВАН ЗУРГААН ХӨВ ЦӨӨРӨМ" ТӨСӨЛД 1,000,000 ХҮРТЭЛХ АМ.ДОЛЛАРЫГ ЗАРЦУУЛНА

1 жил, 4 сар өмнө

УЛААНБААТАР ХОТ БОЛОН ТОЙРУУЛАН ХИЙХ "АРВАН ЗУРГААН ХӨВ ЦӨӨРӨМ" ТӨСӨЛД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР 1,000,000 ХҮРТЭЛХ АМ.ДОЛЛАРЫГ ЗАРЦУУЛНА. Цаашлаад тус төсөлд 3,000,000 орчим ам.долларыг буцалтгүй тусламжаар зарцуулахад дэмжин ажиллахаа илэрхийллээ.
✅ Азийн хөгжлийн банк нь Усны засаглалыг шинэлэг арга замаар сайжруулах нь төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэнд талархаад, усны салбар болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр 1 сая орчим ам.долларын техникийн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг дуулсандаа таатай байна. Энэ техникийн төслийн хүрээнд нийслэлийн ногоон бүсэд хөв цөөрөм байгуулах тал дээр хамтран ажиллах саналыг хүлээн авлаа. Одоогийн байдлаар эхлэлийн судалгаа хийгдсэн Улаанбаатар хотын 16 байршилд хөв цөөрөм байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэхүү ажил нь хөв цөөрөм байгуулж, хүн амын унд ахуйгаас бусад хэрэгцээнд ашиглах гадаргын усны нөөц, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын бодлогын баримт, бичгүүдэд тусгагдсан байдаг. Хоёр тал дараах асуудалд санал солилцов.
✅ АХБ бүсийн хэмжээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн ногоон бизнесийг дэмжих зорилгоор МУ-ыг хамруулан бүсийн төслийг эхлүүлж байгаа гэсэн мэдээллийг авсандаа баяртай байна. Энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нэг орон нутаг, нэг хотыг сонгон авч, эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зорилгоор ногоон бизнес, старт апп компаниудыг дэмжих;
✅ Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох "Хөх морь” төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах;
✅ 2023 онд төсвийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын дэмжлэг үзүүлэх ажил хийгдэж байна. Энэхүү дэмжлэгийн хүрээнд уур амьсгалийн бодлого зорилтод нийцсэн уур амьсгалын өөрчлөлт, ус, хөрсний бохирдол, аялал жуулчлал зэрэг үйл ажиллагааг засгийн газар дэмжих боломжтой зэрэг асуудлаар санал солилцлоо.
Шарм эль Шейх, Египет Улс.