Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

17 цаг, 7 мин өмнө

Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Намэгата хотын захирагч Т.Такасү нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

007A3250.JPG
Намэгата хот нь Япон Улсын нийслэл Токио хотоос 70 километрийн зайтай бөгөөд 31,144 хүн амтай, хүн амын 65-аас дээш насныхан 35,9 хувийг эзэлдэг байна. Тус хот нь Ибараки мужийн Мито төвөөс өмнөд хэсэг орших бөгөөд зүүн талаараа Касумигаура, баруун талаараа Китаура нуураар хүрээлэгддэг аж.
007A3146.JPG

Уг санамж бичгийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнес аялал жуулчлал, гадаад худалдаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмжих, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, мэргэжилтэн солилцох, туршлага судлах, биологийн хог хаягдлыг дахин ашиглах замаар байгальд ээлтэй хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцох, хүүхэд болон ахмад настны нийгмийн халамжийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.

007A3307.JPG

Уулзалтаар Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, тэдгээрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ болон цаашдын хөгжлийн талаар мэдээлэл солилцов.

007A3366.JPG

Мөн хоёр талын аж ахуйн нэгжүүдийн хооронд бизнесийн харилцаа тогтоох, бүтээгдэхүүнээ харилцан танилцуулах, гадаад худалдааг өргөжүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон зах зээлд нэвтрэх боломжийн талаар санал солилцов.

007A3441.JPG

 

 

007A3545.JPG